Шилмэл Мөнх Трейд ХХК

Бидний үнэт зүйлс бизнесийг бүтээгч хүн. Хүмүүс нэгдэж, шинэ үнэ цэнийг бүтээснээр хөгжилд хүрнэ. Энэ бол бидний зорилго, тэмүүлэл.
Холбоо барих

Үйлчилгээ

Манай компани Япон, Солонгос улсын олон жилийн туршлагатай компаниудтай хамтран дараах үйлчилгээг үзүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна.

Ур чадварын дадлагажигч

Ур чадварын дадлагажигч болон Тусгай ур чадвартай ажилчин-аар Япон улсад ажиллахад зуучилна

Оюутан солилцоо

Оюутан солилцоогоор Япон улсад сурч ажиллахад зуучилна

 

Ур чадварын дадлага хийх ажилчин солилцоо

Богино хугацаагаар ур чадварын дадлага хийх ажилчин солилцоогоор Япон улсад ажиллахад зуучилна

 

Аялал, жуулчлал

Тун удахгүй таны амьдралын дурсамжийг бүтээх Япон, Солонгос, Америк, Австрали, Сайпан Хойд Марианы арал болон Израилийн аялал эхэлнэ.

Эрүүл мэндийн аялал

Япон болон Солонгос улсад “Эрүүл мэндийн аялал”-н үйлчилгээ, тун удахгүй. 

Бусад

Зөвлөх үйлчилгээ(Япон, Солонгос болон Австрали улсад сурах болон ажиллах)

Олон улсын бизнесийн соёлоос суралцан, чанар, итгэл дээр тулгуурлан компаниа хөгжүүлж
Монгол хүний оюун ухаанаар дэлхийн зах зээлд өрсөлдөнө.

Мэдээ, мэдээлэл

Манай компанийн шинэ мэдээ ба бидний бэлдсэн блог мэдээлэлтэй танилцана уу.

Бид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнтэй энэхүү вэб хуудсаар мэндчилж байгаадаа таатай байна.

Захирлын мэндчилгээ

   Өнөөдөр дэлхий нийтийг цар тахлын аюул нөмөрч, улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс хөл хорио тогтоож, үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал муудаж, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж байна. 

   Харин коронавирусын эсрэг вакцинууд гарч, Монгол улс 2021 оны эхний хагас жилд иргэдээ вакцинжуулах хүлээлт үүсээд байгаа нь бидний хувьд нэн таатай мэдээлэл байгаа билээ. Тиймээс манай компани Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх ажлаа  2021 онд хорио цээрийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж, иргэддээ Япон улсад очиж өөрийн ур чадвраа сайжруулж, дадлагажих боломжийг өргөн хүрээнд зохион байгуулна.  

   Мөн Япон компанитай хамтран ажиллах сонирхолтой бизнесүүдийг дэмжиж, түүгээр дамжуулан ажлын байр бий болгох, цар тахлаас үүдэх бизнес, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван гарахаар зорьж ажиллах болно. Англи хэлээр  new normal гэж хэлэгдэж байгаа “шинэ хэв маяг” нь бидний амьдрах орчин, хэв маягт хувьсал авчирч байгааг ойлгож, хүлээн авч, хурдтай дасан зохицож, урагшлах, бизнесээ тухайн нөхцөлд тааруулан хийх шаардлагатай байгаа. Ажлын байр бий болгох, цар тахлын үеийн эдийн засаг, бизнесийн орчныг сэргээх, тогтвортой байлгахын төлөө тогтвортой хөгжлийн шийдлүүдийг бий болгохоор зорьж ажиллана. 
   Шилмэл Мөнх Трейд ХХК-ий хамт олон, багийнхандаа бидний бизнесийн алсын хараа, үнэт зүйл, зорилгын төлөө сэтгэл нэгдэн, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгож, хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчиддээ зориулж үнэ цэнтэй зүйлийг өгч чаддаг компани байхын төлөө хамтдаа хичээн ажиллахыг хүсье. 

Ерөнхий захирал Л. Болорцэцэг


Бидний тухай

Манай компаний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доод хэсгээс аваарай

Үүсгэн байгуулагдсан

Манай компани анх 2010 онд компанийн дүрэмд үндэслэн 138,000,000₮-н дүрмийн сантай байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 

2019 онд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Япон улсад Ур чадварын дадлагажигч зуучилж эхэлсэн.

Хамт олон

Дотоод, гадаадын, тэр дундаа Японы их дээд сургуулиудад суралцаж төгссөн, шинэ үеийн мэдлэгтэй, сэтгэлтэй залуусын нэгдэл.

Эрхэм зорилго

Бид чадварлаг баг хамт олноор нийгэмд болон бизнест ёс зүйтэй, шинэ үнэ цэнийг бий болгохын төлөө тасралтгүй ажиллаж, өсч хөгжинө

Үнэт зүйлс

Бизнесийн үнэт зүйлс: “Хэрэглэгч-Харилцагчтай итгэлцэл бүхий хамтын ажиллагааг хадгалах”

Дотоод үнэт зүйлс: Өдөр бүр “Бие, сэтгэл эрүүл байж, тасралтгүй суралцана Багаар ажиллаж, өрсөлдөх чадвараа” хөгжүүлнэ

Зарчим

Хурд, эргэх холбоо, чанар

  • Технологийн хөгжил, бизнесийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн бизнес, үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэглэгчдэд түгээх, үйлчлэх
  • Компанийн дотоод үйл ажиллагааны тэнцвэрт байдал болон үйлчлүүлэгч, харилцагчдтай холбоо харилцаа нягт байж, мэдээлэл болон ойлголтын зөрүүтэй байдал гаргахгүй байх Компанийн зүгээс нийгэм, олон нийтэд хамааралтай шийдвэр, мэдэгдлийг цаг тухайд нь хүргэж, бизнес харилцагчид, үйлчлүүлэгчдэд мэдээлэл түгээх, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг хүлээн авч үйл ажилгаандаа тусгах
  • Чанартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж, бизнес харилцагчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, итгэлийг дааж ажиллах

Манай хамт олон

Таньд туслахдаа бид үргэлж баяртай байх болно

Л. Болорцэцэг

Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

Я. Нямдорж

Австрали дахь салбарын захирал

Н. Билгүүн

гүйцэтгэх захирал

О. Оля

Санхүүгийн албаны дарга

Накагава Мичихиро
Гадаад харилцааны мэргэжилтэн
Л. Номиндоо

сургалт хариуцсан мэргэжилтэн

П. Биндэръяа

Япон хэлний багш, орчуулагч

П. Баярсайхан

япон хэлний багш, орчуулагч

Э. Эрдэмзул

Мэдээллийн мэргэжилтэн

Холбоо барих

[contact-form-7 html_class = "exp-form-rounded exp-button-rounded-block" id="5426"]

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууд

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google
Spotify
Consent to display content from Spotify
Sound Cloud
Consent to display content from Sound