ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ:

   1. ЦАЛИН: Японы болон Засгийн газраас тогтоосон тухайн бүс нутгийн цалингийн доод хэмжээнээс багагүй цалинг сар бүр компаниас нь олгоно. Бүс нутгийн онцлог, хүлээн авч буй компаниас шалтгаалан цалин харилцан адилгүй байх тохиолдол бий. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах бөгөөд цалингаас суутгагдана.

   2018 оны 8-р сарын байдлаар Монгол улсад “Хөдөлмөрийн хөлс дунджаар 950,000 төгрөг” гэж гарсан байгаа. Гэвч дийлэнх хүмүүс, түүн дотроо төрийн албан хаагчид, багш, эмч нар энэ цалингаас доогуур хөлстэй ажилладаг.

   Харин Японы хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 3,200,000 төгрөг байдаг. Үүнээс дээрх татвар, суутганаа тооцвол гар дээр 2,500,000 төгрөг авах бөгөөд түүнээсээ байр хоолны мөнгөө гаргаад үлдсэнээр нь ХУРИМТЛАЛ хийх боломжтой. Та хэрэв илүү цаг ажиллавал цалин тань “Нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 1.25%”-иар тооцогддог. 

   2. АМРАЛТ: Япон улсад Монголынх шиг ээлжийн амралт гэж байдаггүй. 

   Харин хавартаа “Golden week” буюу алтан долоо хоногийн амралт гэж бий. Жилдээ ойролцоогоор 4-6 хоног амарч таардаг.

   Зундаа, 8-р сарын дундуур халууны амралт гэж болдог. 7 хоног амардаг.

   Өвөл, шинэ жилээр “Цагаан сар” нь болдог бөгөөд 01-р сарын 01-03 хооронд амардаг.

   Бусад амралт: Үүнээс гадна бусад баяр ёслол болоод тэмдэглэлт амралтын өдрүүд байдаг. Тэр өдрүүдийг аль болох баасан гараг, эсвэл даваа гарагт тааруулж 3 өдөр дараалан амрах нь бий.

   ЦАЛИНТАЙ АМРАЛТ: Жилдээ нэг удаа цалинтай амралт авч болдог. Амралт авах нөхцөл нь таны  ажиллаж байгаа газраас шалтгаалах бөгөөд хугацааг бас компанитайгаа зөвлөж шийддэг. Харин ихэнх Япончууд энэ цалинтай амралтаа гэр бүлд нь ямар нэг асуудал гарсан үед авах гэж нөөдөг. Энгийн үед тэд энэ амралтаа авдаггүй.

   Дээрх амралтын өдрүүдэд ажилчин заавал бүтэн амрах ёсгүй байдаг бөгөөд компаний нөхцөл, ажлын ачаалал, бусад хүмүүсийн амралт, ээлж зэрэгтэй уялдуулан танд оногдсон тэр өдрүүдэд амраад явах нь элбэг.

   3. БАЙР: Японд үл хөдлөх хөрөнгийн түрээс өндөр байдаг. Том хотуудад энэ нь бүр илүү мэдэгдэнэ. Хөдөө орон нутагруу харьцангуй хямд болдог. 

   Дадлагажигчид  компаний зүгээс байр олоход туслах бөгөөд аль болох хямд төсөр, амьдрахад боломжийн байхаар зохицуулж өгдөг.

   Мөн зарим компани өөрсдөө ажилчдын байртай байх бөгөөд тэндээ зах зээлийн үнээс хямдаар суулгадаг тохиолдол их.

   4. ВАЛЮТЫН ХАНШ: Япон улсын мөнгөн тэмдэгтийг “ИЕН- YEN-円” гэх бөгөөд 2021 оны 03-р сарын байдлаар ханш нь дунджаар 25.85₮-тэй тэнцэж байна.

   Сүүлийн 7 жилд тогтмол өсч байгаа. 2014 оны 1-р сард 15.4₮ орчим байсан иений ханш одоо 25.85₮ болсон гэсэн үг. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google
Spotify
Consent to display content from Spotify
Sound Cloud
Consent to display content from Sound