Шилмэл Мөнх Трейд ХХК

Бидний үнэт зүйлс бизнесийг бүтээгч хүн. Хүмүүс нэгдэж, шинэ үнэ цэнийг бүтээснээр хөгжилд хүрнэ. Энэ бол бидний зорилго, тэмүүлэл.

Холбоо барих

Ур чадварын дадлагажигч

Япон улс нь “Гадаадын ур чадварын дадлагажигчдыг хүлээн авах” хөтөлбөр хэрэгжүүлдэг.

   Япон улс нь “Гадаадын ур чадварын дадлагажигчдыг хүлээн авах” /цаашид дадлагажигч, гэрээт ажилтан гэх/хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн хувьд Хөгжиж байгаа орнуудад “Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийг эрчимжүүлэх чиглэлийн туслалцаа” болгох зорилгоор тэдгээр улсуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжихийн тулд явуулдаг бодлого юм. Өөрөөр хэлбэл: Өндөр хөгжилтэй Япон орон өөрийн техник, технологи, мэдлэг зэргийг зааж өгөхөд оршдог гэсэн үг. Японы хувьд Азийн нэлээд олон орноос тогтсон хугацаатайгаар ажиллах хүчнийг хүлээж авдаг. 

   Дадлагажигч/гэрээт ажилтан/ нь Япон улсад очиж, өөрийн мэргэжлээр идэвхтэй суралцаж, техник, технологи болон сүүлийн үед үйлчилгээний чиглэлийн дадлага туршлага хуримтлуулаад хугацаагаа дуусгаад эх орондоо очиж тэр чиглэлээрээ ажиллана гэсэн үг. Мэдээж тус улсын хувьд гадаад харилцаа, олон улсын тусламж зэргээр гадаад бодлогынх нь нэг томоохон хэсэг болдог. Япон улс дараах зүйлсийг энэхүү “Ур чадварын дадлагажигч хүлээн авах хөтөлбөр”-өөрөө дамжуулан тухайн дадлагажигч, мөн хүлээн авч байгаа компаниудыг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг.

Нэгдүгээрт

   Дадлагажигч нь ур чадвар эзэмших, сурсан чадвараа түүнийгээ эх орондоо ашиглаж, өөрийн ажил амьдралаа дээшлүүлэх, үйлдвэр, аж ахуй нэгжийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах 

Хоёрдугаарт

   Дадлагажигч нь эх орондоо өөрийн олж авсан туршлага, мэдлэгээ ашиглан, чанарын менежмент, ажиллах хэвшил, зардалд хандах хандлага, үйл ажиллагааны сайжруулалт, үйлдвэрлэлийн бүтээмж дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах 

Гуравдугаарт

   Япон улсын тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд гадаадын компаниудтай харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, менежментээ олон улсын түвшинд хүргэх, компаний дотоод үйл ажиллагаагаа олон талтай болгох зэрэгт хувь нэмэр болох

   Дээрх 3 зүйл дээр энэхүү хөтөлбөр хэрэгжүүлэх гол ач холбогдлуудыг зангидаж хардаг. Мэдээж энэхүү хөтөлбөрийг дурын нэг компани, хаа хаанаа шууд барьж аваад хэрэгжүүлчихэж болдоггүй. Засгийн газар хоорондын гэрээ хийгдэж, хөгжиж буй орнуудаас Японд ажиллах хүчин гаргах тохиролцоонд хүрдэг. Түүнийг нь Япон улсад JITCO гэдэг байгууллага хууль зүй, хяналт тавьж, зөвшөөрөл өгч ажилладаг бол Монгол улсын хувьд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас ажиллах хүчин/дадлагажигч/ гаргах компаниуд тусгай зөвшөөрөл авснаар хэрэгжүүлдэг юм. Япон улсад ч бас JITCO байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсан нийгэмлэг/күмиай гэдэг бөгөөд гишүүн компаниудтай байдаг/ байх бөгөөд тус байгууллагын гишүүн компаниуд нь Монгол компаниудаас дадлагажигч хүлээн авч, гишүүдийнхээ компанид ажиллуулдаг. Гэхдээ эцсийн ямар мэргэжилтэй, хэдий насны, ямар хүнийг хэрхэн ажиллуулах вэ, хэдэн хүн байх вэ гэдэг шийдвэрийг Японы компаниуд өөрсдөө шийднэ. Күмиай болон Япон компаниудыг нийтэд нь энэхүү хөтөлбөрийг ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-ууд гэдэг. 

   Ур чадварын дадлагажигч хөтөлбөр нь хамгийн уртдаа 3 жил хэрэгждэг. Энэ хугацаанд дадлагажигч /гэрээт ажилтан/ нь Япон компанид ажиллаж, Японы үйлдвэр, ажлын байран дээрх ур чадварыг олж авах, сайтар суралцах ёстой. Харин тус улсад дадлагажигч хүлээн авах аргачлал нь компаниуд “Бие даан хүлээн авах” болон “Нэгдсэн хяналттай хүлээн авах” гэсэн хоёр том бүлэгт хуваагддаг. Нэгдсэн хяналттай гэдэг нь дадлагажигч Япон улсад очсоны дараа СУРГАЛТ(Япон хэл, дадлагажигчтай холбоотой хууль дүрэм болон хамгаалалт зэрэг шаардлагатай сургалт)-нд хамрагдана. Түүний дараа хөтөлбөр хэрэгжүүлэгч буюу хүлээн авсан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу очиж ажиллаж, ур чадварын дадлагаа эзэмшдэг гэсэн үг. Дадлагажигч нь эхлээд 1 жил ажиллаж, дадлага эзэмшиж, ур чадвараа сайжруулна. Очсоноос хойш жилийн дараа өнгөрсөн нэгэн жилийн хугацаанд эзэмшсэн ур чадвар нь тогтоосон түвшинг хангаж байна гэж үзвэл “Ур чадварын 2-р зэргийн дадлага” гэдгээр дахин зөвшөөрөл гарч, хугацаагаа сунгуулан үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болдог. Ингээд нийт 3 жил тус улсад ажиллаж, амьдарч, дадлагажина гэсэн үг. Өөрөөр хэлбэл 3 жилийн хугацаанд та “1+2” гэж хувааж дадлагажина. Эхний жил хангалтгүй байвал цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болох нь бий. 

Хянагч байгууллагын үүрэг

   Хүлээн авагч байгууллагууд болох “Худалдаа аж үйлдвэрийн танхим болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийн холбоо” зэргийн үүрэг нь маш чухал байдаг. Эдгээр хяналт тавих байгууллагууд нь өөрийн хариуцлага, хяналтын доор дадлагажигчийг хүлээн авч, компаниудад хүлээлгэн өгөх ба ур чадварын 1 ба 2-р зэргийн дадлага олгох хугацаанд дадлага хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, хууль дүрмийн дагуу бүх шатны дадлага зөв олгогдож байгаа эсэхийг харж, тэдэнд зөвлөж ажилладаг. Дадлагажигч хүлээн авах бололцоотой хяналтын байгууллага Ур чадварын дадлагажигч хүлээн авах боломжтой хяналтын байгууллага /ашгийн бус байгууллага байх ёстой/-д дараах шаардлага тавигддаг.

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүнтэй дүйцэх холбоо

Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн холбоо

Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

ХАА-н хоршоо, Загасны аж ахуйн хоршоо

Төрийн бус байгууллага/Холбоо, сан/

Японы Хууль зүйн сайдын тодорхойлолттой нийгэмлэгүүд

   Японы Хууль зүйн сайдын тодорхойлолттой нийгэмлэгүүд “КОМПАНИ БИЕ ДААН ХҮЛЭЭН АВАХ” хэлбэрээр Ур чадварын дадлагажигчийг компаниуд бие даан хүлээн авч болдог тухай өмнө дурьдсан. Энэ тохиолдолд ч дээрхтэй адил дадлагажигч/гэрээт ажилтан/-ийг шаардлагатай сургалтуудад хамруулах хэрэгтэй байдаг бөгөөд сургалтын хугацаа нь нэгдсэн хяналттай хүлээн авч сургахаас өөр байдаг. Бие даан хүлээн авах үед дадлагажигчид тавигдах шаардлага нь бас өөр байдаг. “Ур чадварын 1-р зэргийн дадлага”-аар хүлээн авах дадлагажигч нь Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон доорх дугаарласан хэсгийн аль нэг шаардлагыг нь хангаж байгаа гадаадын аж ахуй нэгжүүдийн ажилтанд хамаардаг.

Year Established
Products
Team Size
Clients
Нэгдүгээрт

   Японы төр, хувийн хэвшлийн байгууллагын гадаад дахь салбар болон тэдгээрийн хөрөнгө оруулалттай охин компани, эсвэл гадаад дахь хамтарсан компани /Энэ тохиолд Япон компани Монгол компаниуд хамтран Монголд үйл ажиллагаатай компани байгуулсан байх/ 

Хоёрдугаарт

   Японы төр, хувийн хэвшлийн компанитай тасралтгүй 1 жилээс илүү хугацаанд харилцаж байсан туршлагатай байх, эсвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 тэрбум иенээс илүү олон улсын гүйлгээ хийсэн компани, аж ахуйн нэгж байх/Японтой экспортын болон импортын үйл ажиллагаагаар тасралтгүй нэг жилээс илүү хугацаанд холбогдсон Монгол компани, эсвэл сүүлийн нэг жилийн экспорт, импортын гүйлгээ нь 1 тэрбум давсан байх/ 

Гуравдугаарт

   Японы төр, хувийн хэвшлийн байгууллагатай олон улсын түвшинд хамтын ажиллагаа явуулах зэргээр бизнесийн харилцаатай байгууллага байх бөгөөд Японы Хууль Зүйн сайд нь үүнийг батлаж тодорхойлсон тохиолдолд Бие даан ур чадварын дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын үүрэг Компани бие даан хүлээн авч байгаа үед “Ур чадварын дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллага”-ын үүрэг нь Нэгдсэн хяналттай үеийн үүрэг дээр нэмээд “дадлагажигч” сонгон шалгаруулалт, тус улсад ирэхээс эхлүүлэн өөрсдийн гаргасан “Ур чадварын дадлагын төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлэх, дадлагажигчдыг сургалтанд хамруулах, нутаг буцах зардлыг даах зэрэг үүрэгтэй бөгөөд нэгдсэн хяналттай хүлээн авдаг байгууллагуудаас илүүтэй үүрэг хариуцлага нь өндөр байдаг. “Ур чадварын 1-р зэргийн дадлагажигч” хүлээн авах нөхцөл “Ур чадварын 1-р зэргийн дадлага” олгох үйл ажиллагаа нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай хийсэн “Хөдөлмөрийн гэрээ-нд үндэслэсэн сургалт, ур чадвар эзэмшүүлэх замаар мэдлэг олгох зэргийг багтаасан байдаг. Үүнд дараах ерөнхий нөхцлүүдийг заавал хангасан байх шаардлагатай. 

 

Олон улсын бизнесийн соёлоос суралцан, чанар, итгэл дээр тулгуурлан компаниа хөгжүүлж
Монгол хүний оюун ухаанаар дэлхийн зах зээлд өрсөлдөнө.

Ур чадварын дадлагажигч 1-р зэрэгт хамаарах нөхцөл

Нэгдүгээрт

   Гадаад дахь салбар, охин болон хамтарсан компаний ажилтан бөгөөд, тухайн ажилладаг газраасаа томилолт авах, эсвэл түр Япон дахь компанид ажиллах

Хоёрдугаарт

   Эзэмших ур чадвар нь энгийн ажил биш, мэргэлжийн өндөр ур чадвар шаардсан ажил байх 18-аас дээш насны, Японд хуримтлуулсан дадлага, туршлага, мэдлэгээ Монголдоо буцаж ирсэний дараа заавал ашиглах боломжтой ажил байхаар төвөлөсөн байх /Ер нь бол 18-30 насны залуу байх/

Гуравдугаарт

   Эх орондоо эзэмшихэд хүндрэлтэй байдаг ур чадварыг эзэмших хүн.

Холбоо барих

[contact-form-7 html_class = "exp-form-rounded exp-button-rounded-block" id="5426"]

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууд

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google
Spotify
Consent to display content from Spotify
Sound Cloud
Consent to display content from Sound