Япон улс нь 1993 оноос гадаадаас ажиллах хүчин авч эхэлсэн бөгөөд тэд түүнд зориулсан “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

   Энэ хүрээнд зүүн өмнөд азийн хөгжиж байгаа орнуудаас ажиллах хүчнийг 3 жилийн гэрээний хугацаатай Япон улсад ажиллуулж эхэлсэн юм.

   Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөрийн ЗОРИЛГО нь:

  “Хөгжиж байгаа орны залууст Японд ирээд “Япон технологи, ажлын арга барил” зэргийг суралцаад, хугацаа нь дуусахаар өөрийн эх оронд буцаж, тухайн чиглэлээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах” –д оршдог.

   Японы ЗГ хөгжиж буй орнуудын засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд зарим оронд “Эдийн засгийн түншлэл”-ийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг багтаан өгсөн байдаг. 

   Монгол улсын хувьд 2000 оны эхээр Японруу гэрээт ажилтан нэлээд явуулах болсон бөгөөд сүүлийн үед эрчимтэй өсөх хандлагатай болсон.

   Хоёр орны Засгийн газар хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ээ 2017 онд шинэчлэн зурсан байдаг.

 

   Энэ хүрээнд манай Шилмэл Мөнх Трейд ХХК ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол улсын иргэдийг Япон улсад “Гэрээт ажилтан” буюу “Ур чадварын дадлагажигч”-аар явуулахаар ажилладаг болно.

Манай компани нь ХНХЯ-аас тусгай зөвшөөрөлтэй бөгөөд “Асаргаа сувилгаа, барилга, үйлдвэр, хөдөө аж ахуй” чиглэлүүдээр ажилд зуучилдаг болно.

 

   ОРОЛЦОХ СУБЬЕКТУУД:

 

   МОНГОЛ ТАЛААС

   1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТ: Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас (ХНХЯ) Япон улсруу “Гэрээт ажилтан-Дадлагажигч” явуулах компанид тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг дэмжих, хянах. Японы Засгийн газартай хамтран ажиллах үүрэгтэй оролцдог.

   2. ИЛГЭЭГЧ КОМПАНИ: ХНХЯ-аас “Монгол улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж.

   3. ГЭРЭЭТ АЖИЛТАН: Ур чадварын дадлага эзэмшихээр Илгээгч компанид бүртгүүлсэн, хүсэлт гаргагчид. 

   ЯПОН ТАЛААС

   1. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ: Японы Засгийн Газраас тус “Гадаадаас ажиллах хүчин авах” буюу “Ур чадварын дадлагажигч хүлээн авах” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага. Тэр нь Organization for Technical Intern Training(OTIT) гэж байгууллага байдаг. Энэ байгууллага нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний өмнө JITCO гэж байгууллага байсан бөгөөд одоо OTIT-доо үйл ажиллагаагаа шилжүүлсэн.

   2. НИЙГЭМЛЭГ: Доороо дадлагажигч хүлээн авах байгууллагуудыг гишүүнээр элсүүлсэн, дадлагажигч хүлээн авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий OTIT байгууллагаас “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” бүхий аж ахуйн нэгж. 

    3. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ: Нийгэмлэгийн гишүүн байгууллага бөгөөд түүгээр дамжуулан гадаадаас “Ур чадварын дадлагажигч” хүлээн авч, өөрийн компанидаа ажиллуулан, дадлагажуулах эрх-үүрэг бүхий аж ахуйн нэгж.

   4. ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР: Япон улсад гадаадын ур чадварын дадлага эзэмшигчдийг оруулах эсэхийг шийдэх эрх бүхий газар бөгөөд тэд илгээгч компани, нийгэмлэгээс ирүүлсэн дадлагажигчийн материалтай танилцан Япон улсад АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ олгодог субьект юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google
Spotify
Consent to display content from Spotify
Sound Cloud
Consent to display content from Sound